2020-10-19
УИХ-ын гишүүн Т.Доржханд: “Саналаа өгсөн, саналаа өгөөгүй ч сэтгэл зүрхээрээ дэмжсэн нийслэлчүүддээ талархлаа илэрхийлж байна. Нилээн олон асуудал гарсан. Зарим дүүргүүдэд МАН, АН-ын саналууд тэнцсэн. Үүнээс үүдэж ХҮН нам аль нэгэнтэй нь хамтарч засаглах уу эсвэл сөрөг хүчний байр суурьтай байх уу гэсэн асуултууд их ирж байна. Үүнтэй холбоотойгоор манай удирдах зөвлөл шийдвэрээ гаргалаа. УИХ, нийслэл, дүүргийн түвшинд бид нэгэн нэгэнтэй эвсэж ажиллахгүй. МАН-тай ч, АН-тай ч хамтарч ажиллахгүй. Өөрөөр хэлбэр хамтарсан засаг байгуулахгүй. Бид зөв зүйлийг нь дэмжинэ. Өөрсдийн мөрийн хөтөлбөрт тусгасан зүйлсдээ ажил хэрэгч байдлаар хандаж хэрэгжүүлнэ” гэдгээ мэдэгдлээ.
Мөн тэрбээр орон нутгийн сонгуульд ач холбогдол өгдөггүй байдлаар хийж ирсэн байна. Хуульдаа ч үүнийгээ тусгачхаж. 50 хувь хүрдэггүй байдлаар ч явуулж ирж. Энэ нь иргэдийг төлөөлж, ажиллаж чадах уу гэдэг асуулттай тулгарч байгаа. Тиймээс манай нам орон нутгийн сонгуулийн хуулийг санаачилна гэлээ.
ХҮН намын Бодлого хариуцсан нарийн бичгийн дарга П.Наранбаяр: “Бид хэн нэгэнтэй эвсэхгүй, бас дотроо эвдрэхгүй. Нийслэлийн асуудал бидний өмнө нийтлэг зүйл. Түгжрэл, агаарын бохирдол бидний өмнө тулгамдаж байна. Нийслэлд хамгийн сайн сөрөг хүчин байж, та бүхний дуу хоолой болон ажиллана” гэлээ.