2020-10-02


УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнд зөвхөн Баянхонгорынхны асуудал хамаатай юу?



УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.10.02/ хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн. Энэ үеэр ЦИХ-ын гишүүн А.Адъяасүрэн Монгол банкны Ерөнхийлөгчөөс асуусан асуулт олон нийтийн сүлжээнд сэдэв болж байна. Эрхэм гишүүний хөндсөн асуудал зуд болох магадлалтай аймгуудын, нийт малчдын асуудал байтал зөвхөн өөрийн сонгогдсон тойрогтоо хамаатуулж асуусан нь шүүмжлэл дагуулаад байгаа юм.

Тэрээр "2021 он бол зээлийн хүүг бууруулах стратегийг хэрэгжүүлэх эхний жил.2021 оны мөнгөний бодлогын хүрээнд ямар тодорхой арга хэмжээ авахаар төлөвлөж байна вэ. Малчдын амьдрал хүнд байна. Ноолуурын үнэ өсөөгүй, гантай байснаас Баянхонгор аймгийн малчид зээлээ төлж чадахгүйд хүрээд байна. Үүнээс бол арилжааны банкуудын чанаргүй зээл нэмэгдэх нь тодорхой боллоо.

Иймд Баянхонгор аймгийн малчдын зээлийн төлөлтөд уян хатан хандах, тусгайлсан мөнгөний бодлого хэрэгжүүлэхэд арилжааны банкуудад дэмжлэг үзүүлэх боломж байгаа юу" гэх асуулт тавьсан.


Бидэнтэй холбогдох