2020-10-02
09:00 цагт: БОАЖЯ-наас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг байгальд ээлтэй технологи, ногоон хөгжлийг дэмжсэнбүтээгдэхүүн үйлчилгээ болон халаалт, дулааны эко шийдлийг санал болгох “Ногоон технологи-2020” өдөрлөг болно. Утас: 91965599, 99153766
09:00 цагт: Энх тайвныг эрхэмлэгч, хүчирхийллийн эсрэг тэмцэгч Махатма Гандигийн хөшөөнд цэцэг өргөх, хүндэтгэл үзүүлэх ёслол болно.
10:00 цагт: "Согтууруулах ундаагаар үйлчилдэг баар, цэнгээний газруудын короновируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан байдал"-д хийсэн шөнийн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ. Утас:91887887
10:30 цагт: “Цар тахлын үеийн редакцын бодлого ба өөрийн зохицуулалт” сэдэвт редакторуудын туршлага солилцох уулзалт, хэлэлцүүлэг болно.
11:00 цагт: "COVID-19" халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ.
11:00 цагт: Гэртээ хүүхдээ хардаг ээжүүдэд англи хэлний сургалтын 18 сая төгрөгийн тэтгэлэг олгоно. "Монгол ээж гэр сургалт” ТББ-ын санаачилгаар гурван ээж тус бүрт зургаан сая буюу нийт 18 сая төгрөгийн англи хэлний танхимын сургалтад сурах "Mom's education scholarship" тэтгэлэг гардуулна. Утас: 99299869
11:45 цагт: “Монгол шуудан” компани дэлхийн 160 гаруй орны 400 мянга гаруй шуудангийн салбартай мөнгөн гуйвуулга хийх болон хүлээн авах олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээ нэвтрүүлжээ. Уг үйлчилгээний нээлтийн арга хэмжээ болно. Утас: 88886009
11:00 цагт: Ахмад төмөр замчид төмөр замын бүтээн байгуулалтын асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.
11:00 цагт: Нийслэлийн 93 дугаар сургуулийн хамт олон хэвлэлийн хурал хийнэ. Тэд “Хүн бай” нөлөөллийн аянд нэгдэж, багш нарын баярыг тэмдэглэхгүйгээр, баярын үйл ажиллагаанд зарцуулах төсвөө "Ид шидийн орон"-д хандивлахаар болжээ. Утас: 88109316, 99057519
12:40 цагт: “Ройтерс” агентлагийн сэтгүүлч асан, ТВ продюсер, чөлөөт сэтгүүлч Иръяа Халашийн “Сэрсэн Монгол” гэрэл зургийн үзэсгэлэн, цомгийн нээлт болно.
14:00 цагт: Нээлттэй нийгэм форум, Монголын хуульчдын холбоотой хамтарсан “Нийтийн ашиг сонирхлыг хамгаалахтай холбоотой захиргааны хэрэг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа: Шүүхийн практик” судалгааны тайлан танилцуулах уулзалт болно.