2020-09-27


Хувцас солих өрөөнд нууц камер байгаа эсэхийг шалгах маш хялбархан 5 арга



Хувийн орон зай гэдэг нь өөрөө харьцангуй ойлголтуудын нэг. Тухайлбал, АНУ-д оффисын хаалга үүд нээлттэй байх нь хэвийн мэт үзэгдэл бол ХБНГУ-д оффисын хаалга ихэнх тохиолдолд хаалттай байдаг. Гэхдээ хувийн оронд зайд, өөрт хамааралтай зүйлсээ хийж байх үед нь хэн нэгнийг нууцаар ажиглахыг хэн ч хүлээн зөвшөөрөхгүй нь мэдээж. Манай сайт уншигч танд хувцас солих өрөөнд ямар нэгэн нууц камер байгаа эсэхийг шалгах хурдан бөгөөд хялбар аргуудаас хуваалцаж байна.

1. Сэжигтэй байж болохуйц байршлуудыг олж тогтоо

© depositphotos.com

Нууц камер олох хамгийн энгийн арга бол өрөөг сайтар шинжиж харах явдал билээ. Маш гярхай ажиглаж чадвал сэжигтэй газруудын байршил танд мэдэгдэх нь мэдээж. Ялангуяа ханын гоёл чимэглэл, гэрлийн бүрхүүл, хувцасны шүүгээ зэрэг зүйлсийг анхааралтай ажиглах хэрэгтэй. Холбогч утас, линз, гэрэл гээд юу ч нууц камертай холбогдож болохыг санаарай.

2. Wi-Fi сүлжээнд холбогд

© depositphotos.com

Нууц камер нь ихэнх тохиолдолд утасгүй интернэтээр холбогдож ажилладаг тул хувцас солих өрөөнд ямар нэгэн утасгүй интернэтийн сүлжээ байгаа эсэхийг шалгаарай. Хэрэв утасгүй интернэтийн сүлжээ байвал хэдэн хүн холбогдсон байгааг шалгах тусгай аппликейшн танд хэрэг болох болно. Нууц камер үйлдвэрлэгчид ихэнхдээ “IP camera” гэсэн нэр ашигладаг.

3. Гар утасны гэрлийг ашигла

© depositphotos.com

Толь бол хувцас солих өрөөнд камер байршуулах хамгийн тохиромжтой байрлалуудын нэг тул маш анхааралтай ажиглах хэрэгтэй. Хэрэв өрөөний гэрлийг унтраах боломжтой бол унтраагаад, утасныхаа гэрлийг толь руу харуулж тусгаарай. Хэрэв толь өөртөө нууц камер агуулсан бол утасны тань гэрэлд нэвт тусч харагдах болно.

4. Толинд ширт

© shutterstock.com

Хувцас солих өрөө бол цаанаасаа нэвт харагдах боломжтой 2 талт толь байршуулах хамгийн тохиромжтой газар. Тиймээс та гэрлийн тусгалыг гараараа халхалж ойроос харж үзэхийг зөвлөж байна. Ингэснээр хэрэв толь 2 талтай бол та толины цаана буй зүйлийг нэвт харах боломжтой болдог.

5. Толинд хүр

© depositphotos.com

Энгийн толинд хүрэх үед хуруу болон тусгал хооронд үргэлж зайтай харагддаг. Хэрэв хуруу болон тусгал хооронд зай гарахгүй байвал та 2 талт толины өмнө зогсож байна гэсэн үг ажээ.


Бидэнтэй холбогдох