2020-09-25
09:00 цагт: “Монголын тэгш өндөрлөг ба зэргэлдээх нутгийн байгалийн нөөц, тогтвортой хөгжил” олон улсын XIII хурал болно. Утас: 99717977
10:00 цагт: “Монголын төмөр зам” ТӨХК, “Тавантолгой түлш” ХХК хамтран Шинэ төмөр замаар сайжруулсан шахмал түлшний түүхий эд тээвэрлэх хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болно. Утас: 99196244
10:00 цагт: ШУА-ийн Хэл соёлын хүрээлэнгээс "Хэл зохиол - 2020" эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна.
10:00 цагт: Барилгын компаниудад хийсэн хяналт шалгалт, нийслэлд баригдаж буй зөрчилтэй барилгуудын талаар мэдээлэл хийнэ. Утас:91887887
11:00 цагт: "COVID-19" халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ.
11:00 цагт: БОАЖЯ, Хууль зүй, дотоод хэргийн яам, Экологийн цагдаагийн албатай хамтран "Ой модоо хайрлая” өдөрлөг зохион байгуулна. Тус арга хэмжээнд БОАЖ-ын сайд, ХЗДХ-ын сайд, ЦЕГ-ын дарга зэрэг албаны эрхэм оролцож, мод тарина. Утас: 91965599, 99153766
11:30 цагт: Аялал жуулчлалын холбооноос хэвлэлийн хурал хийнэ.
12:00 цагт: Дэлхийн аялал жуулчлалын өдрийг угтан БОАЖЯ-наас “Корона ба аялал жуулчлал” сэдэвт чуулга уулзалт зохион байгуулна. Утас: 91965599, 99153766
14:00 цагт: МҮХАҮТ-ын 60 жилийн ойн баярын хурал болох бөгөөд Монголын хувийн хэвшил, бизнесийн салбарын 1000 гаруй төлөөлөгч оролцоно. Утас: 88108745, 89056905
15:00 цагт: Монголд 1921-1926 онд ажиллаж, амьдарч байсан Данийн иргэн К.П.Албертсон, К.И.Кребс, Л.Тайдманд нарын авсан гэрэл зургуудаар гаргаж буй "Монгол орон, Монголчууд" үзэсгэлэнгийн нээлт болно.
15:00 цагт: Н.Мандалын зохиол "Миний хөөрхөн шүдний аялал" хүүхэлдэйн жүжгийн нээлт болно. Утас: 80016566, 70399999