2020-09-23
УИХ-ын дарга Г.Занданшатар үе үеийн УИХ-ын дарга нарыг хүлээн авч уулзжээ. Уулзалтад УИХ-ын дарга асан С.Төмөр-Очир, Монгол Улсын Ерөнхийлөгч асан, “Чингис хаан” одонт Н.Багабанди, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, гавьяат хуульч Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, “Чингис хаан” одонт Д.Дэмбэрэл, З.Энхболд, МАН-ын дарга асан М.Энхболд нар өөрийн биеэр оролцсон байна. Харин Монгол улсын анхны дэд Ерөнхийлөгч Р.Гончигдорж хойшлуулшгүй чухал ажилтайн улмаас хүрэлцэн ирж чадаагүй аж.Улмаар УИХ-ын Г.Занданшатарын хувьд өмнөх дарга нарынхаа санаа бодол, сургамж зөвлөгөөг сонсжээ. Түүнчлэн Спикерүүд хамтран ярилцах, зөвшилцөх, санал бодлоо солилцох “Их Хуралдай” клуб байгуулахаар тохиролцсон байна.