2020-09-21
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөө өглөө Улсын Нэгдүгээр эмнэлгийн үйл ажиллагаатай танилцав.Эмнэлгээс гарч явах замдаа Гадаад Харилцааны Яамны гадаа хэсэг иргэдтэй уулзав.Иргэд БНХАУ руу зорчих хүсэлтээ Гадаад Харилцааны Яаманд гаргасан ч тэдний асуудлыг одоо хүртэл шийдэж өгөхгүй байгаа тухай Ерөнхий сайдад хэлэв.Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Гадаад Харилцааны Яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшигийг дуудан гаргаж ирээд: "Энэ асуудлаа хурдан шийд. Иргэдэд цаг тухайд нь мэдээлэл өгч бай. Битгий ингэж хүнд суртал гаргаж иргэдийг ядраагаад бай" хэмээн загнав.