2020-09-21


Их дээд сургууль, коллежийн хичээл өнөөдрөөс эхэллээ



Их дээд сургууль, коллежийн хичээл өнөөдрөөс эхэлж байна. Улсын Онцгой комиссын 2020.07.28-ны ээлжит хуралдаанаар Их, дээд сургууль, коллежийн хичээлийг 2020 оны аравдугаар сарын 5-ны өдрөөс танхимын болон теле хичээл, цахим гэсэн хосолсон хэлбэрээр явуулах шийдвэр гаргаж байсан юм.Харин Улсын Онцгой комиссын есдүгээр сарын 14-ний хуралдаанаар аравдугаар сарын 5-ны хугацааг урагшлуулж, их дээд сургуулийн хичээлийг есдүгээр сарын 21-нд эхлүүлэхээр болж, уг шийдвэрийг дагуу их дээд сургууль, коллежийн хичээл өнөөдрөөс эхэлж байна.


Бидэнтэй холбогдох