2020-09-20


Хиам, төмстэй боорцог хийх хамгийн сонирхолтой жор



Орц:

  • Төмс – 200 гр
  • Өндөг – 1 ширхэг
  • Сүү – 1 стакан
  • Давс – амталгаагаар
  • Хиам – 70 гр
  • Гурил – 200 гр
  • Хөөлгөгч – тал амны халбага

Хийх арга:

Төмсөө хальсалж бэлтгээд, чанаж болгоно. Чанасан төмсөө сүүтэй хольж, сайтар нухаарай. Үүн дээр давсаа хийж, өөрийн мэдрэмжээр амтлана.

Одоо өндгөө хагалж, төмсний нухаш дээрээ хийгээрэй. Гурилан дээрээ хөөлгөгчөө хийж хутгана. Үүнийгээ төмсний нухаш дээрээ нэмж, сайтар хутгаж өтгөн зуурмаг болгоорой.

Хиамаа үрэгчээр үрж жижиглээд, төмсөн дээрээ хийж хольно.

Тогоондоо тосоо хийж халаана. Хиамтай төмсөө уутанд хийж, үзүүр хэсгийг нь хайчлаад жижиг нүхээр төмсөө шахаж гаргана. Үүнийгээ халаасан тосондоо шууд хийж шарах юм.

Төмсөө хоёр талаар нь шаргал болтол нь сайтар шараарай.

Бэлэн болсон төмстэй боорцогоо цаасан алчууран дээр тавьж, тосыг нь шингээж авна. Ингээд бага зэрэг хөрсний дараа идэж болох юм.


Бидэнтэй холбогдох