2020-09-17


ТЕГ-ын нэр барьж Ц.Оюунгэрэлийг сүрдүүлжээ



Тагнуулын ерөнхий газрын /ТЕГ/ нэр барьж УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийг сүрдүүлжээ. Энэ талаар тэрбээр өөрийн твиттер хуудаснаа бичсэн байна. Энэ талаар Ц.Оюунгэрэл өөрийн цахим хуудаснаа "Тагнуулаас дэд хурандаа Б ярьж "Ирж мэдүүлэг өг" гэсэн. Гэрч, сэжигтэний алинаар нь өгөхийг асуухад "Таньтай харин ч зөөлөн ярьж байна. Ажиллагаа явуулна шүү" гэж сүрдүүлсэн. Гэхдээ энэ хүн нь Тагнуулын нэр барьж хүн хохироож явдаг хүн байна" хэмээн бичжээ.Энэхүү жиргээний дараа ТЕГ-ын дотоод хяналтаас залгаад сүрдүүлэг хийсэн дэд хурандаа Болдбаатар гэгч нь тагнуулын нэрийг барьж хүн хохироож явдаг эрэн сурвалжлагдаж байгаа гэдгийг мэдэгджээ. Болдбаатар гэгчийн дөрөв дэх хохирогч нь Ц.Оюунгэрэл болох шахсан байна.


Бидэнтэй холбогдох