2020-09-16
Засгийн газрын ээлжит хуралдаан /2020.09.16/ хуралдана. Хуралдаанаар ямар асуудал хэлэлцэх нь тодорхойгүй байгаа юм. Улсын онцгой комиссын саналын дагуу өнгөрсөн Даваа гаригт Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг аравдугаар сарын 31-н хүртэл, боловсролын байгууллагын үйл ажиллагааг есдүгээр сарын 1-ээс, аж ахуй нэгж, үйлчилгээний байгууллага, спорт, урлагийн арга хэмжээг өнөөдрөөс эхлэн хэвийн горимд шилжүүлэх шийдвэрийг гаргасан юм.