2020-09-15


ШУУРХАЙ: БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Улаанбаатарт буулаа



Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар айлчилж буй БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн, гадаад хэргийн сайд Ван И-н 15:20 Цагийн орчим Чингис хаан Олон улсын нисэх буудалд газардлаа. Хоёр өдөр үргэлжлэх айлчлалын гол зорилго нь хоёр талын хамтын ажиллагааг идэвхжүүлэх мөн хоёр орны дээд түвшний айлчлалын давтамжийг хадгалахад оршиж байгаа талаар ГХЯ-наас мэдээлсэн. Айлчлалын хүрээнд өнөөдөр Гадаад харилцааны сайд Н.Энхтайван БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн, гадаад хэргийн сайд Ван И нар ганцаарчилсан уулзалт, хэлэлцээ хийнэ.


Бидэнтэй холбогдох