2020-09-14


Нөгөөдрөөс эхлэн баар, цэнгээний газарыг шөнийн 04:00 цаг хүртэл ажиллна”



Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг “Зөвхөн нийслэлд гэхэд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон 40 гаруй ААН бий. Үүнийг дагаад татвар төлөлт, ажлын байр зэрэг эдийн засгийн ач холбогдолтой учраас эдгээр ААН-үүд хэвийн горимоороо ажиллаж эхэлнэ. Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу нийслэл, аймгийн онцгой комиссууд хуралдаж баар, цэнгээний газрууд өмнөх шигээ 04:00 цаг хүртэл ажиллах хуваарийг нь шийдэж өгнө.Баар, цэнгээний газруудын хувьд 00:00 цаг гээд үйлчилгээ нь идэвхижиж эхэлдэг. Гэтэл 00:00 цаг гэж хязгаарлахаар учир дутагдалтай байгаа” гэв.Жолооны курс, мэргэжлийн курс, бусад соёл, үйлчилгээний газрууд есдүгээр сарын 16-наас эхлэн хэвийн горимоор ажиллаж эхлэх юм. Харин аравдугаар сард эхлэх байсан их, дээд сургуулиудын хичээл есдүгээр сарын 21-нд хэвийн горимоор хичээллэж эхэлнэ гэлээ.


Бидэнтэй холбогдох