2020-09-12


Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хүргэн өнөөдөр НАМЗХ-ны ЕНБД хийнэ.



Өнөөдөр МАН-ын дэргэдэх залуучуудын холбоо буюу Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо /НАМЗХ/ ээлжит хуралдаанаа хийж ерөнхий нарийн бичгийг даргыг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм байна.НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Тамир төрийн албанд томилогдож буй учир түүний албан тушаалд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хүргэн Б.Пүрэвдагвыг томилохоор болжээ.Б.Пүрэвдагвын хувьд НИТХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр болсон билээ.Тэрбээр 2020 оноос НАМЗХ-ны Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлсэн бөгөөд УИХ-ын сонгуулийн өмнө МАН-ын Бага хурлын гишүүнээр сонгогдсон ажээ.


Бидэнтэй холбогдох