2020-09-10


Шунхлай, Синчи-Ойл-ын шатахуунаас ус илэрэв




 

Есдүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд бөөнөөр худалдах үйл ажиллагаа эрхэлж буй газруудад шатахуун хадгалах, нөөцлөх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн. Ингэхэд эхний дүгнэлтээр,
 

  • "Тэс Петролуим" ХХК-ийн ШТС-7-ын дизель түлш болон АИ92 авто бензиний хоёрдугаар савнаас бохирдол буюу ус илэрсэн.
  • "Шунхлай” ХХК-ийн ШТС-32 АИ95 авто бензиний савнаас ус илэрсэн, лаг наалдсан байдалтай гарч ирсэн.
  • "Синчи Ойл" ХХК-ийн ШТС-2-ын АИ92 авто бензиний хоёрдугаар савнаас ус илэрсэн.
  • “Петрожамп” ХХК-ийн ШТС-2-ын АИ92 авто бензиний савнаас ус илэрсэн нөхцөл байдал тогтоогдсон.


Бидэнтэй холбогдох