2020-09-08


Өнөөдөр болох үйл явдал



ЗАСГИЙН ГАЗРЫН XI БАЙР 09:00 цагт: МСНЭ-ээс орон нутгийн сонгуулийн үйл ажиллагааг хуульд нийцүүлэн зохион байгуулах, холбогдох хууль, журмын хэрэгжилтийг хангах, хянах чиг үүрэг бүхий байгууллагын удирдлага, албан тушаалтнуудтай хэвлэл мэдээллийн эрх зүйн орчны асуудлаар хэвлэл мэдээллийн салбарынхны уулзалт зохион байгуулна. 

ХХААХҮЯ 09:30 цагт: Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японы сан болон Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хэрэгжүүлж буй “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төслийн уулзалт болно.

МОНГОЛЫН БАНКНЫ ХОЛБООНЫ БАЙР1 0:00 цагт: Банкны салбарын 2020 оны эхний хагас жилийн тоймыг танилцуулна.

МОНГОЛЫН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ 10:00 цагт: Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк ОНӨТҮГ-ын зохион байгуулж буй “Арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрлэлийн төлөв байдал, хөгжил” хэлэлцүүлэг болно.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ 11:00 цагт: "COVID-19" халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ.

“ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ” 11:30 цагт: "Соён гэгээрүүлэгч" телевиз, Эрдэмтэн мэргэдийн зөвлөл хамтран "Намын дарга нарын илтгэлийг сонсоцгооё" уриан дор "Монголын улс төрийн өнөөгийн байдал, шийдэл гарц" сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах гэж байгаа талаараа мэдээлэл өгнө.

12:00 цагт: Хөгжлийн хөтөлбөр намаас орон нутгийн сонгуулийн талаар хэвлэлийн хурал хийнэ.

НҮБ-ЫН ТӨВ БАЙР 14:30 цагт: ЮНЕСКО-оос эрхлэн гаргасан Монгол Улсын Tехник, мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын тойм шинжилгээний тайланг танилцуулна. Уг арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч Тапан Мишра болон холбогдох салбарын мэргэжилтнүүд, хөгжлийн түншүүд оролцоно.


Бидэнтэй холбогдох