2020-09-01
Соёлын сайд С.Чулуун 18 хүртэлх насны хүүхэд өнөөдрөөс эхлэн музейгээр үнэ төлбөргүй үйлчлүүлэх шийдвэр гаргажээ.Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх, монгол ахуй, монгол өв соёлыг өвлүүлэн түгээх, сурч боловсрох, авьяас, ур чадвараа хөгжүүлэхэд нь музейн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх зорилготой.