2020-08-31


Увс аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэв



Увс аймгийн төвд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Тус иргэнийг аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарласан байна. Улаангом сумын харьяат, эрэгтэй өндөр халуурсан шинж тэмдэгтэй эмнэлэгт ханджээ. Одоогийн байдлаар түүнийг Халдвартын тасагт хэвтүүлэн эмчилж буй бөгөөд биеийн байдал нь хүнд, өндөр халуурч байгаа аж. Түүнтэй хамт байсан гэр бүлийн хүмүүсийг тусгаарлаж.Өвчтөнөөс шинжилгээ авч, дээжийг нь Улаанбаатар хот руу явуулав.


Бидэнтэй холбогдох