2020-08-30


Дөрвөн хүн эдгэрч эмнэлгээс гарлаа



Наймдугаар сарын 29-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид 559 хүнд шинжилгээ хийлээ. Бүгдэд нь коронавирус илрээгүй. ХӨСҮТ-өөс дөрвөн хүн эдгэрч, дараагийн шатны сувилалд шилжлээ. Эдгээр нь 20, 45, 60 настай эмэгтэй хүмүүс.Манай улсад коронавирусийн халдварын батлагдсан 301 тохиолдлоос 295 хүн эдгэрсэн.ХӨСҮТ-д 6 хүн эмчлэгдэж байна. Эдгээр хүмүүсийн биеийн байдал хөнгөн байна.


Бидэнтэй холбогдох