2020-08-29


731 хүнээс шинжилгээ авхад, CoVid19 халдвар илрээгүй"



ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны дарга А.Амбасэлмаа "Наймдугаар сарын 28-нд ХӨСҮТ-ийн Вирус судлалын гурван лаборатори болон Дархан-Уул аймгийн Вирус судлалын салбар лабораторид 731 хүнд шинжилгээ хийхэд, коронавирус илрээгүй. Франкфуртээс ирсэн 261, Сөүлээс ирсэн 266, Орхон аймагт тусгаарлагдсан 91, ХӨСҮТ-д тусгаарлагдсан тав, тусгаарлалтад байгаа 30, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 17 жолоочийн шинжилгээнээс коронавирус илрээгүй.Манай улсад зөөвөрлөгдөн орж ирсэн нийт 301 батлагдсан тохиолдлын 291 нь эдгэрлээ. Нийт халдвар авсан хүмүүсийн 96.6 хувь нь эдгэрсэн бөгөөд өнөөдрийн байдлаар сувиллын ажиглалтад 35, гэрийн тусгаарлалтад 40, ажиглалт, тусгаарлалтын хугацаа дууссан 226 хүн байна.Халдвартын клиникт 10 хүн эмчлүүлж байна. Есөн хүний байдал хөнгөн, нэг хүний биеийн байдал хүнд байна. 


Бидэнтэй холбогдох