2020-08-28
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны дарга А.Амбасэлмаа "ХӨСҮТ-ийн вирус судлалын 2, Дархан-Уул аймгийн салбар лабораторид 471 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд "Ковид-19" вирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн 301 тохиолдол, бүртгэгдсэн. Үүнээс 291 хүн эдгэрсэн. Ингэснээр өвчилсөн тохиолдлын 96.6 хувь нь эдгэрээд байна. Эдгэрсэн хүмүүсээс сувиллын ажиглалтад 33, гэрийн ажилалтад 35, тандалт, судалгаа, ажиглалт дууссан 223 хүн байна.