2020-08-27


А.Амбасэлмаа: Сөүлийн онгоцоор ирсэн нэг хүний давтан шинжилгээнд коронавирус илэрэв



 ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ “Наймдугаар сарын 26-ны өдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймаг дахь салбар лаборатори болон ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 553 хүнд шинжилгээ хийхэд, нэг хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. 552 хүнд илрээгүй. Коронавирус илэрсэн хүн нь наймдугаар сарын 22-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн, 35 настай, эрэгтэй. Сөүлд ажиллаж, амьдарч байсан хүн юм.Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 143 хүний давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй.
ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа 10 хүн байна. 8 хүний биеийн байдал хөнгөн, нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна. Өнөөдөр ХӨСҮТ-өөс хоёр хүн эдгэрэн гарч сувиллын ажиглалтад шилжлээ. 32, 24 настай, хоёр эрэгтэй хүн эдгэрсэн.


Бидэнтэй холбогдох