2020-08-26


​Сургууль, цэцэрлэгийн бүртгэлийг энэ долоо хоногт дуусгахаар болов.



Өнөөдрийн байдлаар нийслэлийн есөн дүүрэг, 13 аймгийн 20 мянга орчим багш хөл хорионы дэглэмд хичээл заах бэлтгэлээ хангаж байна. Мөн үлдсэн найман аймаг нь багш нараа сургалтад хамруулж, нэгдсэн мэдээ, мэдээлэлтэй болох юм. Энэ хичээлийн жилд нийслэлээс гадна зургаан аймаг нэгдүгээр ангид элсэн орох хүүхдүүдийнхээ бүртгэлийг 100 хувь цахим хэлбэрт шилжүүлэн зохион байгуулж байна.Одоогоор хөдөө, орон нутгийн нэгдүгээр ангийн элсэлт 54 хувь, нийслэлд60 хувьтай байна. Элсэлт бүртгэлийн үйл ажиллагаа наймдугаар сарын 28-ний өдөр гэхэд дуусна” гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир мэдээллэв.


Бидэнтэй холбогдох