2020-08-26


А.Амбасэлмаа: Хоёр хүний шинжилгээнээс коронавирус илэрсэн



ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны дарга А.Амбасэлмаа "Энэ сарын 25-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 490 хүнд шинжилгээ хийлээ. Хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.8 сарын 24-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 248 хүн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 27 жолооч, гадны улс оронд явах хүсэлт гаргасан 12 хүн, энэ сарын 6-нд Шинэ Дели-Улаанбаатарын онгоцоор ирсэн 157 хүний давтан шинжилгээ, тусгаарлан ажиглах байранд байгаа 36 хүний давтан шинжилгээг хийсэн.Манайд зөөвөрлөгдөн орж ирсэн коронавирусний халдварын 300 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс эдгэрсэн 289 байна. Эдгэрсэн хүмүүсийн 31 нь сувилалд, 35 хүн нь гэрийн ажиглалтад, 223 хүний ажиглалт, тандалтын хугацаа дуусахад байна.


Бидэнтэй холбогдох