2020-08-25
Тагнуулын Ерөнхий газрын дарга Д.Гэрэл, дэд дарга Б.Энхсүх нар албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийн дагуу Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хурлаар албан тушаалаас нь чөлөөлжээ.Тагнуулын Ерөнхий газрын тэргүүн дэд дарга П.Одонбаатар нь даргын үүрэг гүйцэтгэгчээр түр ажиллана.