2020-08-25
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны дарга А.Амбасэлмаа:ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 1,011 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй,08/04-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 117 хүний давтан шинжилгээ,08/05-нд Сиатл-Улаанбаатар онгоцоор ирсэн 253 хүний давтан шинжилгээ,8/09-нд Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 189 хүний давтан шинжилгээ,08/11 Праг-Улаанбаатарын чиглэлээр ирсэн 262 хүний давтан шинжилгээ,Орхон аймагт тусгаарлагдсан 70, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 3 хүний шинжилгээ, тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 21 хүний давтан шинжилгээ, гаднын улс орон руу явахаар хүсэлт гаргасан 50 хүний шинжилгээ байна. Өнөөдөр нийт Монгол улсад зөөвөрлөгдөн орж ирсэн батлагдсан 298 тохиолдол байгаагаас 289 тохиолдол эмчлэгдэж эдгэрсэн нь 96.9 хувийг эзэлзэж байна. Халдвартын клиникт 9 хүн эмчлэгдэж байгаагаас 8 хүний биеийн байдал хөнгөн, нэг хүний биеийн байдал хүнд байна.