2020-08-24


А.Амбасэлмаа: Нэг хүн эмнэлгээс эдгэрэн гарч, эдгэрсэн өвчтөний тоо 289 боллоо



ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ, “Наймдугаар сарын 23-нд 399 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 268 хүний,Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 67 хүний,Замын-Үүдэд тусгаарлагдсан 1 хүний,ХӨСҮТ-д тусгаарлагдсан 1 хүний,Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 9 хүний шинжилгээнээс тус тус коронавирус илрээгүй.Нийт 298 халдварын тохиолдол бүртгэгдсэнээс сүүлийн 24 цагийн байдлаар нэг эдгэрч эмнэлгээс гарлаа. Ингэснээр нийт 289 хүн эдгэрээд байна. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д 9 хүн байгаагаас хоёр хүний биеийн байдал хүнд байна.


Бидэнтэй холбогдох