2020-08-23
ХӨСҮТ-ийн тандалт, судалгааны дарга Л.Амбасэлмаа,Өчигдөр нийт 631 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Наймдугаар сарын 22-нд Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 256 хүний шинжилгээ,Алтанбулагийн боомтоор орж ирсэн 31 жолоочийн анхны шинжилгээ,Наймдугаар сарын 7-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 253 хүний давтан шинжилгээ,Сувиллын тусгаарлалтад буй 17 хүний давтан шинжилгээ,Ажиглах, тусгаарлах байруудад буй 71 хүний давтан шинжилгээ,Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдаж буй хоёр хүний шинжилгээ,Дархан-Уул аймагт тусгаарлагдсан нэг хүний шинжилгээ болно.Манай улсад батлагдсан нийт тохиолдол 298, үүнээс эдгэсэн нь 288. Сувиллын тусгаарлалтад 30, гэрийн тусгаарлалтад 40, тусгаарлалтын хугацаа нь дууссан 218 хүн байна..