2020-08-21
УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат нарын холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танхимд 2020 оны наймдугаар сарын 17-ны 10:00 цагт эхэлсэн.Тав дахь өдрөө үргэлжилж байсан шүүх хуралдааны явцад буюу 2020 оны наймдугаар сарын 21-ний өдөр шүүгдэгч Б.Минжбадамын биеийн эрүүл мэндийн байдалтай холбоотой хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулах боломжгүй болсон тулд хэргийн оролцогч нараас гаргасан хүсэлтийг харгалзан шүүх хуралдааныг завсарлуулж, 2020 оны наймдугаар сарын 24-ний өглөө 09.00 цагт үргэлжлүүлэн хэлэлцэхээр болов.