2020-08-16


Цаг агаарын мэдээ



2020 оны 08 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 ц­аг хүртэлх цаг агаарын мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно.. Монгол-Алтайн уулархаг нутгаар 11-16 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТОД 

Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 25-27 градус дулаан байна.


Бидэнтэй холбогдох