2020-08-13


А.АМБАСЭЛМАА: ДӨРВӨН ХҮНЭЭС КОРОНАВИРУС ИЛЭРСЭН, НЭГ ХҮН НАС БАРЛАА



ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны  дарга А.Амбасэлмаа:"Наймдугаар сарын 12-ны өдөр улсын хэмжээнд нийт 487 хүнд шинжилгээ хийхэд 483 хүнд коронавирус илрээгүй, дөрвөн хүнийг шинжилхэд коронавирус илэрлээ.Дөрвөн хүн нь наймдугаар сарын 11-ний өдөр Прага-Улаанбаатарын онгоцоор ирсэн 73, 20 настай эмэгтэй байна. ОХУ-ын иргэнээс коронавирусийн халдвар илэрлээ. Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусийн 297 тохиолдол батлагдлаа. Үүнээс 269 нь эдгэрсэн байна.Мөн өчигдөр ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан нэг иргэн элэгний хатуурлаар нас барсан байна. Талийгаачаас дөрвөн удаа шинжилгээ авахад бүгд сөрөг гарч байжээ


Бидэнтэй холбогдох