2020-08-12


А.Амбасэлмаа: 677 хүнээс шинжилгээ авхад коронавирус илрээгүй



ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны  дарга А.АМБАСЭЛМАА:

Наймдугаар сарын 11-ний өдөр улсын хэмжээнд нийт 677 хүнээс шинжилгээ авхад бүгдэд нь коронавирус илрээгүй. 8 сарын 11-ний өдөр Прага-Улаанбаатарын онгоцоор ирсэн 250 хүний шинжилгээ, 7 сарын 28-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 264 хүний давтан шинжилгээ, Ажиглан тусгаарлах байруудад ажиллаж байсан эмч, эмнэлгийн 21 ажилтны шинжилгээ, Тандалтын зорилгоор цуглуулсан 8 хүний шинжилгээ, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 6 хүний давтан шинжилгээ, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан 2 хүний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа, тээврийн 21 жолоочийн шинжилгээ, Орхон аймагт тусгаарлах байранд тусгаарлагдсан 71 хүний шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 1 хүний шинжилгээ, Баруун хараа хотод тусгаарлагдсан 23 хүний шинжилгээ багтаж байна.

Өнөөдөр ХӨСҮТ-өөс 6 хүн эдгэрч, дараагийн шатны тусгаарлалт болох сувилал руу шилжиж байна. Эдгэрч гарсан хүмүүс энхийг сахиулагчид болон 7 дугаар сарын 29-нд Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн хүмүүс.

Манай улсад коронавирусийн 293 тохиолдол батлагдсан. Үүнээс 269 хүн эдгэрсэн байна.

Эдгэрсэн хүмүүсээс 50 нь сувилалд, 26 нь гэртээ тусгаарлагдаж байгаа бол 193 хүний ажиглалт тандалтын хугацаа дуусжээ. Одоогоор ХӨСҮТ-д 24 хүн COVID-19 халдварын улмаас хэвтэн эмчлэгдэж байна. ХӨСҮТ-д нийт 43 хүн эмчлэгдэж тусгаарлагдаж буй бөгөөд тусгаарлалтад байгаа нэг хүний биеийн байдал маш хүнд байна.


Бидэнтэй холбогдох