2020-08-09
Наймдугаар сарын 8~нд 592 хүнд шинжилгээ хийлээ. Шинжилгээгээр бүгд сөрөг буюу коронавирус илрээгүй. ХӨСҮТ-өөс гурван хүн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжлээ. Эдгээрсэн гурван хүний хоёр нь энхийг сахиулагч, нэг нь жолооч байсан. Ингээд улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 293 үүнээс эдгэрсэн 263 хүн байна.Өнөөдрийн байдлаар 30 хүн эмчлүүлж байна. Эдгээр хүмүүсийн 29 хүний биеийн байдал хөнгөн, нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна. Тусгаарлалтад байгаа нэг хүний биеийн байдал маш хүнд байна.