2026-04-12


Есөнтөмөрийг “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчаар томиллоо.



Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаярын тушаалаар “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч З.Болдбаатарыг 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс Т.Есөнтөмөрийг “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчаар томиллоо.

Монгол Улсын Шадар сайдын Ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Б.Мөнх-Оргил “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанд шинээр томилогдсон Т.Есөнтөмөрийг албаны нийт хамт олонд танилцуулах үеэр хэлсэн үгэндээ “Замын-Үүд” чөлөөт бүс нь Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий худалдаа, логистикийн чухал төв бөгөөд хөрөнгө оруулалт, экспорт, импорт, аялал жуулчлал, үйлдвэрлэлийг дэмжих зорилготой, БНХАУ-тай “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс” болж хөгжиж буй чухал бүс болохыг онцлон тэмдэглэж, нийт хамт олонд ажлын амжилт хүслээ.


Бидэнтэй холбогдох