2026-02-27


УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяа, Эрчим хүчний дэд сайд асан Н.Тавинбэх, МАН-ын гишүүн А.Амундра нарыг МАН-аас хөөж буйгаа мэдэгдлээ.



Монгол ардын намын бага хурал болж байна. Энэ үеэр УИХ-ын дарга Н.Учрал "Прокурорын байгууллагаас авлига албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Эрчим хүчний сайд асан Н.Тайванбэх, Үндсэн хууль зөрчсөн нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр тогтоогдсон УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, нам дамнасан бүлэглэл байгуулж, нийгмийн эмх замбараагүй байдалд удаа дараа турхиран, МАН-ын бодлого үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар гүтгэн харлуулж, намын бодлогыг гуйвуулан завхруулж, намын гишүүний ёс зүй, сахилга, хариуцлагыг уландаа гишгэсэн бага хурлын гишүүн асан, "Монголын үнэн" сонины эрхлэгч асан А.Амундра нарыг МАН-ын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байна" гэв. 


Бидэнтэй холбогдох