2025-04-03


ХХОАТ-ын 10 хувийг нэг хувь болгож бууруулах өргөдөл хэлэлцхээр болов.



УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхлээд байна. Энэ сарын 20-ны өдөр эдийн засагч Р.Шинэгэрэл ХХОАТ-ын 10 хувийг нэг хувь болгож бууруулах өргөдөл санаачилж, дөрөвдүгээр сарын 1-нд 100 мянган иргэний санал авсан юм.

Тэгвэл УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан дээрх саналыг танилцуулж, хариуцах байнгын хороо буюу Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэж шийдвэрлэхийг чиглэл болголоо.


Бидэнтэй холбогдох