2025-03-20


Эрүүл шүд-Эрүүл ирээдүй” Нүүр ам судлалын үндэсний хоёрдугаар зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд боллоо.



Эрүүл шүд-Эрүүл ирээдүй” Нүүр ам судлалын үндэсний хоёрдугаар зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын статистик үзүүлэлтээр дэлхий нийтэд бага болон дунд орлоготой орнуудын өсвөр насныхны 5-10% нь шүдээ ховор угаадаг эсвэл огт угаадаггүй гэсэн судалгааны дүн гарсан байна.

Монгол Улсад нийт суралцагчдын 6.5% нь сүүлийн нэг сарын хугацаанд шүдээ огт угаагаагүй буюу өдөрт нэгээс цөөн удаа угаасан байна.

2024 оны үр дүнгээр 0-17 насны 3 хүүхэд тутмын 2-т нь 1-ээс дээш шүд цооролттой ба шүд цоорох өвчний тархалт тухайн насны бүлэгт 77,4%-тай байна. Улсын хэмжээнд нийт 80000 гаруй хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулаад байна. Нийслэлийн хэмжээнд хамрагдсан 40,280 хүүхдээс 95,33% нь шүдний өвчлөлтэй байна.

Шүд цоорох өвчний тохиолдол 5-7 настай хүүхдэд хамгийн өндөрр тархалттай байгаа ба багтраа өвчинтэй харьцуулахад 5 дахин, харшлын өвчинтэй өвчинтэй харьцуулахад 7 дахин их байна.

Амны хөндийн өвчлөл нь 200 орчим өвчний үндэс, даамжрах шалтгаан болдог учраас өвчлөлийг бууруулахад чиглэсэн амны хөндийн эрүүл мэндийн бодлого, эрх зүйн орчныг сайжруулах, амны хөндийн эрүүл мэндийг дэмжих, эмгэгээс урьдчилан сэргийлэх, анхан шатны тусламж, үйлчилгээнд Нүүр амны тусламж үйлчилгээг нэвтрүүлэх цаашдын салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай байна.


Бидэнтэй холбогдох