2025-01-10
Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах нөхөн төлүүлэх тухай хууль"-ийн төслийн танилцуулга, хэлэлцүүлэг өнөөдөр /2025.01.10/ Хууль зүй, дотоод хэргийн яамны байранд болж байгаа билээ.
Тэгвэл тус хэлэлцүүлгийн үеэр иргэн Г.Солонго, "Үнэн ба зөв" намын үүсгэн байгуулагч А.Отгонбаатар нар хэлэлцүүлэгт оролцож байсан иргэн Д-тэй маргалдаж, бусдын биед халдсан байна. Улмаар иргэн Г.Солонгыг танхимаас гаргаж, хэлэлцүүлгийг дуусгажээ. Дээрх зөрчлийн шинжтэй үйлдлийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс материалжуулан шалгаж эхэлсэн талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.