2024-11-06


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим сүлжээгээр дамжуулан түүнд баяр хүргэлээ. Тэрбээр " АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон танд баяр хүргэе



АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт явагдаж, Бүгд Найрамдах намаас нэр дэвшсэн Дональд Трамп ялалт байгуулаад байгаа билээ.

Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим сүлжээгээр дамжуулан түүнд баяр хүргэлээ. Тэрбээр " АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон танд баяр хүргэе. Монгол Улс болон, АНУ-ын нэгдсэн үнэт зүйл, нийтлэг ашиг сонирхолд суурилсан Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэхийн төлөө тантай нягт хамтран ажиллахыг хүсэж байна" гэжээ.


Бидэнтэй холбогдох