2020-08-01


Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц газардав.



Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 17.08 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардав.Нислэгээр 260 иргэн эх орондоо ирэв. Үүнд, хөгжлийн бэрхшээлтэй нэг, өндөр настан асран хамгаалагчтай 45, эрүүл мэндийн шалтгаантай 25, бага насны хүүхэдтэй гэр бүл 38, жирэмсэн 20, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 131 иргэн газардав.


Бидэнтэй холбогдох