2024-06-06
Гадаад харилцааны яам, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратеги судалдааны хүрээлэн хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 9 дэх удаагийн бага хурал өнөөдрөөс эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх энэ удаагийн бага хуралд Зүүн хойд Азийн орнуудаас гадна Канад, Эстони, Финланд, Франц, Латви, Швейцар, Швед, АНУ, ИБУИНХУ зэрэг 30 гаруй улс, олон улсын байгууллага, дотоод, гадаадын эрдэмтэн, судлаачид зэрэг 200 гаруй төлөөлөгч оролцож байна.