2024-05-11
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Бүх нийтийн мод тарих үндэсний өдөр"-ийн нээлтэд оролцож байна. Тэрбээр энэ үеэр ""Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн эхлээд хоёр жил болж байна. Үүнийг санаачилж эхлүүлсэн нь миний эх орондоо оруулсан өчүүхэн хувь нэмэр гэж би боддог. Энэ хугацаанд 42 сая модыг тарьж ургуулсан байна. Эх орныхоо төлөө хүн бүр зүтгэж, байгаль дэлхийгээ хайрлаж мод тарих ёстой" гэлээ.