2024-01-26
Хоёр хоногийн өмнө Баянзүрх дүүргийн 26-р хороо Дүнжингарав худалдааны төвийн авто замын уулзварт томоохон хэмжээний гал гарч, онцгой байдлын гурван алба хаагч амь эрсэдсэн хэрэг гарсан билээ. Одоогоор газ тээвэрлэж явсан жолооч болон тус машинтай мөргөлдсөн Ниссан патрол маркийн машины жолоочийг сэжигтнээр татаж, баривчлах санал гаргаад буй.
Тэгвэл "Ниссан Патрол" автомашины жолоочийг баривчлах саналыг шүүх хүлээн авчээ.